Сайхан сэтгэлээр авралын гараа сунгаач
САЙН САНААТ, САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС ЭЭ. МИНИЙ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭЧ. Доржсүрэн овогтой Хишигт  хүү минь 13 настай. Аав, ээжийнхээ нар нь болж инээд хөөрөөр цалгиаж явсан хүү минь нэг л өдөр аймшигт өвчнөөр өвдөж айдас түгшүүр авч ирлээ... Хүү минь 2009 оны 3 сард  Эх Нялхасны Эрдэм Шинжилгээний Төвийн Цусны Эмгэг Судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн боловч нарийн шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай гэж эмч нарын зөвлөсний дагуу Япон улсын “Нагоно  Кенрицу” хүүхдийн эмнэлэгт ирж 2009 оны 4-р сарын 2 нд шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдрын маш хүнд хэлбэрийн онош тодорлоо. Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Монголд Улсад эмчлэх боломжгүй ясны чөмөг солих эмчилгээ хийлгэх болсон учраас эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардлагтай болохыг  Японы "Нагона Кенрицу" хүүхдийн эмнэлэг бидэнд мэдэгдсэн билээ.
"Сайхан сэтгэлээр авралын гараа сунгаач" цааш унших »
"Энхийг ерөөх " ээлжийнхэний Уянга ажиллагааны ТАЙЛАН ТЭНЦЭЛ хэхэ
Анх 2008 оны 12-р сарын 21-ны өдөр хэсэг банжигчдын зохион байгуулсан бяцхан иргэдэд зориулсан Шинэ жилийн арга хэмжээнд оролцсон Уянга охиний ээж Алтанцэцэг бидэнд хандаж, тэдний аж амьдралтай танилцсанаа энэхүү блогт бичиглэснээр олон банжигчид хамтраад туслая гэсэн хөдөлгөөнд нэгдсэн билээ.  Богинохон хугацаанд  гадаад дахь банжигчдын Сарнайхаар ахлуулсан бригадынхан цуглуулсан хандиваа нэгтгэн илгээснийг,  "дотоод" дахь банжигчидынхтай  нийлүүлэн бүртгэв ээ.
""Энхийг ерөөх " ээлжийнхэний Уянга ажиллагааны ТАЙЛАН ТЭНЦЭЛ хэхэ" цааш унших »
"Энхийг ерөөх " эхний ээлжийнхэн ЭРГЭЭД ирлээ. / I хэсэг /
Өлзий дэмбэрэл бүрдсэн өчигдөр орой / 2009-02-12 / Банжигчдын эчнээ танил болсон Алтанцэцэгийнхээр бид айлчлаад ирлээ. Тусламж хүсэн утсаар холбогдсоны дагуу гэрт нь очин, байгаа байдалтай нь танилцаж, тухайн байдлыг энэхүү блогоор дамжуулан бусдад хүргэснээр олон олон залуусын минь ядарсан нэгэндээ тус дэм хүргэе гэсэн сэтгэлийг, нэгэн учигт зангидсан сайхан явдал болж өнгөрлөө.
""Энхийг ерөөх " эхний ээлжийнхэн ЭРГЭЭД ирлээ. / I хэсэг /" цааш унших »
"Энхийг ерөөх " эхний ээлжийнхэн ӨНӨӨДӨР замдаа гарна.
Өчигдөр бид уулзаад, Уянгаагийн гэр бүлийнхэнд хэн юу аваачихаа ярилцаад, нэгтгээд ирлээ. Өчигдөр оройн байдлаар:  
""Энхийг ерөөх " эхний ээлжийнхэн ӨНӨӨДӨР замдаа гарна." цааш унших »
Бид Уянгаагаа олсон
  Хил хязгааргүй нэгдсэн, элэг нэгт залуусын минь санаачлан, үйл хэрэг болгон замнаж буй ажил минь алхам алхамаар урагшилж л байна. Эмзэг давхаргын гэр бүлд өсөн торниж буй бяцхан иргэдэд санаа тавьж, тэдний ирээдүйд итгэх итгэлийг өөрсдийн чадах оролцоогоор батжуулах аяны явцад нэгэн охиний гэр бүл анхаарал татаж байсныг та бүхэнтэй хуваалцаж байсан билээ.  Эрж хайгаад олоогүй ч, итгэл алдралгүй сурагласны хүчинд түүнийгээ  бид  оллоо.
"Бид Уянгаагаа олсон" цааш унших »
(Нийт: 15)
Powered by BBlog